Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИХ-ын төлөөлөгч Н.Батцагаан,Т.Баатарзориг нар энэ оны 04-р сарын 13-14-ний өдрүүдэд Чандмань суманд ажиллав.
Энэ үеэрээ Чандмань Эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцаж зарим багийн эмч нарт мотоцикль гардуулав.
Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар багийн эмч нарыг унаажуулах ажлын хүрээнд тус сумын Талын булаг, Урд гол багийн эмч нарт мотоцикль олгож түлхүүр, хамгаалалтын малгайг гардуулан өглөө.
Ингэснээр Чандмань сумын бүх багийн эмч нар унаатай болж, хөдөөгийн ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх бүрэн боломж бүрдэж байна.