Монгол улсын Ховд аймаг БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймагтай сайн хөршийн найрамдалт харилцаа тогтоон боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт харилцан хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, зарим тулгамдсан асуудлыг ярилцаж шийдвэрлэх үүднээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг дарга Хадань Кабинд Ховд аймагт ажлын айлчлал хийх урилга хүргүүлсэн.
Энэхүү урилгын д
Уулзалтын үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны найрамдалт харилцааг улам бэхжүүлэх, Такешкен боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил гаалиар дамжин өнгөрч буй ард иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг ярилцаж шийдвэрлэх, зам харилцааг сайжруулж коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, санал солилцлоо.