no image
"МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VI НААДАМ"-Д ХОВД АЙМГИЙН 130 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОНО
2019-9-11
noimage
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
"Азийн хүүхдүүд-2020" олон улсын хүүхдийн наадмыг угтан 9-р сарын 6-15-ны өдрүүдэд “Монголын хүүхдийн спортын VI наадам”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадамд Ховд аймгаа төлөөлөн 7-18 насны 130 гаруй тамирчин, 22 багш дасгалжуулагчийн хамтаар оролцох юм.
Багш дасгалжуулагчид, тамирчдад аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал нар Ховд аймгийн туг, БТСГ-ын тугийг гардуулан өгч, Ховдын тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлж, спортын наадамдаа амжилттай оролцохыг хүсэв. “Монголын хүүхдийн спортын VI наадам” нь спортын 34 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Ховд аймгийн тамирчид ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, жудо бөх, чөлөөт бөх, хөл бөмбөг, тайквондо, хөнгөн атлетик зэрэг 12 төрлөөр оролцох юм. Наадамд оролцогчдын хувцас, тээврийн зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн бол аймгийн спортын 12 холбооноос байр, хоолны зардлыг хариуцан ажиллахаар болжээ.