“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөнийг тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болсон 700-аад хүн хамрагдаж буй тус зөвлөгөөний хүрээнд салбар хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний нэг сэдэв бол “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг юм.
Энэ үеэр холбогдох албаны төлөөлөл хөдөлмөрийн тухай хууль болон шинэчилсэн найруулгад туссан асуудал, хөдөлмөрийн харилцаа цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч зөвлөгөөний төлөөлөгчдийн саналыг сонслоо.
Үр дүнд нь тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг төр засгийн бодлогод тусгуулан ажиллана гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс онцолж байна.
180 хүн оролцсон хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва чиглүүлэн ажиллав.