no image
ЭЕШ-ын дундаж оноогоор тэргүүлсэн сургуулиудыг алдаршууллаа
2025-10-22
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудаас: -Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст Алтай сургууль тэргүүлсэн бол Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургууль II байр, Жаргалант сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль III байр эзэлжээ. Харин сумын ерөнхий боловсролын сургуулиудаас: Зэрэг сумын ерөнхий боловсролын сургууль тэргүүлж Дарви сумын ерөнхий боловсролын сургууль II байр, Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль III байр эзэлж шагналаа гардан авлаа.