
Швейцарийн хөгжлийн агентлаг нь УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран орон нутгийн засаглалын бодлого, шийдвэр гаргалтад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор 2012-2016 онд “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн бол 2017-2020 онд “Төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эдгээр төслүүдийн хүрээнд багийн ИНХ, сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр олон талт сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хамтран ажиллаж байгаа юм.