no image
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ДАХИН ХУРАЛДЛАА
2020-8-12
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Энэ сарын 11-ний өдөр БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс удаа дараа хуралдаж, тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор БОЭТ-д эмчлүүлж байгаад нас барсан иргэн нь уг өвчний булчирхайн хэлбэрээр өвчилсөн болохыг ЗӨСҮТ-өөс шинжлэн тогтоосон.
Өнөөдрийн байдлаар тарваган тахлаар өвчилсөн иргэний 1-р хавьтагч нарыг бүрэн тогтоож, 91 иргэнийг 8 байршилд тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж байна.
Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу 6 хоног тусгаарласны дараагаар цаашид хэсэгчилсэн хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх юм.
Өнөөдөр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж тусгаарлагдсан иргэдийн харуул хамгаалалтыг сайжруулах , тарваган тахлын улмаас нас барсан иргэнийг оршуулах зан үйл, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар холбогдох албаныханд заавар зөвлөгөө, үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.