no image
3-Р СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД "ЭРДМИЙН БАЯР"-АА ТЭМДЭГЛЭВ.
2019-5-14
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 сумын Ерөнхий боловсролын 25 сургуульд 18950 сурагч суралцаж байна. Үүнээс 5-р ангид 1769 хүүхэд, 9-р ангид 1914 хүүхэд, 12-р ангид 829 сурагч суралцаж бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байгаа юм. Өнөөдөр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн төгсөх ангийн сурагчид мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна. Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Нохойжав, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, сургуулийн захирал Д.Гантогоо зэрэг албаны хүмүүс болон багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд оролцлоо. Энэ хичээлийн жилд тус сургуулийг тав, ес, 12-р ангийн 6 бүлгийн 162 сурагч суралцаж төгсөж байгаа юм. Эрдмийн баярын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг анги хамт олон, үе тэнгийн нөхдөө манлайлан, амжилттай суралцан төгсөж буй сурагч Г.Мөнхтуул, Д.Байгалмаа нарыг аймгийн Засаг даргын шагнал “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнав. Мөн тус сургуулийн багш Б.Наранцэцэг, Б.Батсүх нарыг Засаг даргын Жуух бичгээр шагнасныг гардуулан өгч, баяр хүргэлээ.