АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.
Ажлын багт Эдийн засаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн атташе Жон Конард, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Улс төрийн ажилтан Рован Кроссвэлл, Олон нийтттэй харилцах хэлтсийн дэд дарга Майа Мүүр, Худалдааны асуудал эрхэлсэн ажилтан М.Алтанцэцэг, Байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуй эрхэлсэн ажилтан П.Дарьсүрэн нарын албаны хүмүүс багтжээ.
Засаг даргын орлогч Л.Энхбаяр холбогдох албаны төлөөллүүдийн хамтаар өнөөдөр тус ажлын багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр талууд харилцан ярилцаж, мэдээлэл солилцов.