no image
Гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс халдвар илэрчээ
2021-4-7
noimage
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 123 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж 93 болсон бол 04 дүгээр сарын 08-ны өглөө 08:50 цагт 84 сорьцын шинжилгээний хариу гарахад 7 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 100 боллоо.
Албаны эх сурвалж мэдээлсэнээр эхний 2 тохиолдол нь Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Харин сүүлийн 7 тохиолдол нь гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 93 хүн эмчлүүлж байна. Сүүлд батлагдсан 7 тохиолдлыг өнөөдөр "Тусгаарлах эмнэлэг-2"-т зөөвөрлөн хэвтүүлнэ. 2 өвчтөний биеийн байдал хүнд, 5 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Маргаашнаас буюу 04 дүгээр сарын 09-ээс эхлэн зарим иргэдийг эмнэлгээс гаргаж дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлэх юм байна.
Өнөөдрийн  /2021.04.08-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 308 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 923 иргэн бүртгэгдээд байна.
Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"