
Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав оролцож төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа залуучууддаа хандан “Эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө мэдлэг ур чадвараа дээшлүүлж, хүнд суртлаас хол байж, хууль ёс зүйн хэмжээгээ сахин дээдэлж, төрийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай үзүүлж ажиллахыг хүслээ”. Ховд аймгийн хэмжээнд 5618 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ жил Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаас 149 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн байна.
