no image
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Ховд аймагт ажиллав
2025-12-2
noimage

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр /2025.11.28/ Ховд аймагт ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэдний аав ээж, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Нийгмийн халамжийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон УИХ-аас баталж гаргасан хууль, тогтоомжийг танилцуулж мэдээлэл солилцлоо. Мөн тэдний санал хүсэлтийг бичгээр авч цаашдын бодлого, зорилтдоо тусгахаа илэрхийлэв. Ж.Баясгалан гишүүний хувьд: 21 аймагтаа очих төлөвлөгөөтэй. Ховд аймаг 4 дэх аймаг нь болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр асуудлаа ярьж, танилцуулах гэж нийслэлд очих боломжгүй. Тиймээс өөрөө зорьж очиж, уулзан санал бодлыг нь сонсохоор ийнхүү орон нутагт ажиллаж байгаагаа яриандаа онцоллоо.