.jpg&w=3840&q=100)

Цэцэг сумаас төрөн гарч буй 8 дахь “Улсын аварга малчин өрх”-өөр Баянгол багийн малчин Н.Батсайхан, гэргий Д.Долгор нар шалгарч, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр, түмэндээ үнэлүүллээ. Удам дамжсан малчин Н.Батсайханых малынхаа тооноос илүү чанарт анхаарч, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицож, монгол уламжлалаа өвлүүлэн яваа үлгэр жишээ малчид юм. Тэдний хүндтэй шагналыг УИХ гишүүн З.Мэндсайхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Гэрэлт-Од болон сумын удирдлагууд гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв.