
Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Жүгдэрбарам гуай 1986 онд аймгийн Төлөвлөгөөний комиссын орлогч даргаар ажиллаж байгаад түүнээс аймгийн долоон Засаг даргын орлогчоор томилогдон тус албанд нийтдээ 22 жил ажилласан байна.
Дашрамд мэдээлэхэд манай аймгаас хамгийн анх аймгийн Төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан П.Лувсандорж Монгол Улсын гавьяат эдийн засагч болж байсан бол дараагаар нь Манхан сумын Сум нэгдлийн дарга асан Ү.Цэдэнбал, аймгийн Засаг дарга асан Н.Дамба, Статистикийн хэлтсийн дарга асан А.Шайзан нар энэхүү хүндтэй шагналыг хүртэж байжээ.