no image
Аймгийн ИТХ-ын V хуралдаан эхэллээ
2025-8-19
noimage



Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурдын тавдугаар хуралдаан өнөөдөр /2025.07.25/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ. 
Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 27, цахимаар нэг нийт 68,29 хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга нээж "Төрийн дуулал" эгшиглүүллээ. 



Энэ удаагийн хуралдаанаар: -Аймгийн 2025 батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн -Эрх шилжүүлэх тухай / Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний зөвлөл байгуулах эрхийг аймгийн ИТХ-ын даргад/ -Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨОХХК-ийн охин компаниар Шинэ ховд үйлдвэр технологийн парк ХХК-ийг нэгтгэх тухай, -Аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэмэлтээр хэлэлцэхээр баталлаа. Хуралдааныг өнөөдөр багтаан дуусгана.