Монголын Даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээн”-ийг энэ сарын 15-ны өдөр аймгийн ГБХЗГ-т зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга, Даамын холбооны салбар зөвлөлийн дарга Б.Дүгэржавын санаачлагаар анх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 9-өөс 62 хүртэлх насны 64 тамирчин оюун ухаанаа сорин оролцсон байна.
Тэмцээнийг Швейцарь системээр, нас харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 төрлөөр явуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр - Ц. Улаанхүү /Увс, Дэлхийн даамын холбооны мастер/
2-р байр - Д. Ням-Очир /Ховд, Монгол Улсын дэд мастер/
3-р байр - Ц. Одонхүү /Увс, Монгол Улсын дэд мастер/
Тусгай байр - Б. Нурлан /Баян-Өлгий, Монгол Улсын дэд мастер/
Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр - Б. Тунгалагтамир /Увс, Монгол Улсын дэд мастер/
2-р байр - Г. Туул /Увс, Даамын спортын 1-р зэрэгтэй/
3-р байр - Ц. Мягмарсүрэн /Увс, Дэлхийн даамын холбооны мастер/
Тусгай байр - М. Оюунчимэг /Ховд, Монгол Улсын дэд мастер/ нар тус тус эзэллээ.