
“20 сая модыг 10 жилийн хугацаанд ургуулахын тулд жилд 2 сая мод тарих хэрэгтэй тийм учраас аймаг болон сумдын тариалалтын талбайг бэлтгэх, гар ажиллагааг багасгаж технологийг сайжруулах, Эдийн засгийн үр өгөөжтэй жимс жимсгэний модны тариалалт нэмэгдүүлэх мөн ойжуулалтын чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх тал дээр илүү анхаарах шаардлагатай” талаар аймгийн Засаг дарга Б. Дүгэржав онцлон хэллээ.
Ховд аймгийн тухайд 7 сая 600 мянган га талбайтай, 812 мянган га ойн сан бүхий газартай, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 85 аж ахуй нэгж бий. Мөн 8 услалтын системтэй юм. Иймд одоо байгаа нөөц бололцоогоо нэмэгдүүлж илүү их мод тарьж ногоон байгууламжтай болохын тулд хүн бүр аянд идэвхтэй оролцохыг албаныхан уриалсан юм.
