
"ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР"-МАЛЧИНД ОЙРХОН МАЛ ЭМНЭЛЭГ" уриан дор зохион байгуулж буй уг сургалт, зөвлөгөөнд аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд, Үйлчилгээний 53 нэгжийн эмч нар, 17 сумын Тасгийн дарга, тархвар зүйчид гээд 100 гаруй хүн хамрагдлаа.
Зөвлөгөөнд оролцогчдод УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар Төрөөс Мал эмнэлгийн салбарт баримталж буй бодлого чиглэлийн талаар танилцуулж, Малын өвчлөлгүй аймаг болох зорилтод хүрэхэд Мал эмнэлэгийн салбарын мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэл чухал үүрэгтэй болохыг онцоллоо.