
Хөтөлбөрт Залуучуудын хөдөлмөр, эрхлэлт, төслийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Манлайллын суурь чадварууд, Хууль эрх зүйн мэдлэг олгох хөтөлбөр, Албан хэрэг хөтлөлт, Хувь хүний хөгжлийн талаар мэдлэг олгох чадваржуулах сургалт багтсан. Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг 80 гаруй албан хаагч оролцож байна.
Арга хэмжээний нээлтэд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцон мэндчилгээ дэвшүүлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тэрбээр, Ажил хайгчийг бүртгээд таарсан ажилд зуучлан оруулахаас гадна ажил хийхгүй байгаа иргэдийг сургах, ажил хөдөлмөрт дурлуулах үүргийг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчид давхар хүлээх шаардлага тулгарч байгаа энэ үед олон талаар хөгжүүлж чадавхжуулах нь цаг үеэ олсон болохыг онцолсон юм.
