no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /08.15-08.16/ 142 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021-8-16
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 08 дугаар сарын 15-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 377 сорьцод PCR шинжилгээ хийхэд 127 эерэг, 91 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 15 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 142-оор нэмэгдэж нийт 3789 боллоо.
Тодруулбал, Ховд сумаас 9, Булган сумаас 2, Алтай сумаас 1, Мөст сумаас 2, Дарви сумаас 1, Мянгад сумаас 1, Цэцэг сумаас 1, Чандмань сумаас 3, Дуут сумаас 1, УБ хотоос ирсэн 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 120 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал, 
-Цамбагарав багт оршин суух 9,
-Магсаржав багт оршин суух 11,
-Бугат багт оршин суух 8,
-Жаргалан багт оршин суух 20,
-Алагтолгой багт оршин суух 5,
-Буянт багт оршин суух 16,
-Бичигт багт оршин суух 6,
-Наран багт оршин суух 12,
-Баатархайрхан багт оршин суух 13
-Тахилт багт оршин суух 4,
-Хайрхан багт оршин суух 10,
-Рашаант багт оршин суух 2,
-Багийн харьяалал, хаяг нь тодорхойгүй 4 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.16/ байдлаар 221 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 29 нь 0-18 насны хүүхэд, 21 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-14, хүндэвтэр-74 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 74 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь хүүхэд.
Тэгвэл Жаргалант суманд 611, сумдад 161 нийт /772/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 69 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2762 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.16-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2511 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"