no image
Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол зохион байгуулав
2025-7-8
noimage

Өнөөдөр /2025.07.07/ Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулав. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн албанд томилогдон албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа 6 сум, 7 байгууллагын 19 албан хаагч Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглаж төрийн далбаандаа адисалж гарын үсэг зурлаа. 



Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Ганболд нарын албаны төлөөллүүд, холбогдох байгууллагын дарга, удирдлагууд оролцож амжилт хүслээ. 



Тангараг өргөснөөр тухайн албан хаагч төрийн албаны ангилал, зэрэглэлд тогтоосон холбогдох нэмэгдэл болон бусад шаардлагатай дэмжлэг, урамшууллыг авах үүд хаалга нь нээгдэж байна. Мөн төрийг төлөөлж олон нийтэд үйлчлэх учраас төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хариуцлагатай, санаачилгатай, ёс зүйтэй ажиллах үүрэг оногдож байгаа юм. 



Ховд аймагт өнөөдрийн байдлаар 6100 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас төрийн захиргааны албан тушаалд 700 гаруй албан хаагч ажиллаж байна. Энэ үеэр Төрийн албаны сургуулийн төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн төрийн албан хаагчдад сертификат гардуулж ажилд нь амжилт хүслээ.