
Тэгвэл өчигдөр /2019.07.05/ “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2019 онд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалт”-ын хоёр дахь шатны шалгаруулалт боллоо. Энэ үеэр иргэн, аж ахуйн нэгжүүд төслийн товч танилцуулгаа хийлээ. “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо”-ны хуралдаанаар тухайн иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдал, онцлог, давуу тал, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан байдал зэргийг авч хэлэлцэв.
