no image
Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа томилогдлоо
2022-9-5
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа өнөөдөр /2022.09.02/ ажлаа хүлээн авлаа. Аймгийн Засаг даргаар томилогдож буй Э.Болормаад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Э. Болормаа: “Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно” гэлээ.