
Жаргалант сумын Наран багт 2-5 насны 150 хүүхэд, 1,2-2 насны 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “16-р цэцэрлэг” ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
Тус бүтээн байгуулалтын ажлыг Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК хариуцан гүйцэтгэсэн байна.
Орон нутгийн зүгээс шинэ цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг Тика ОУБ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Цаашид хатуу, зөөлөн эдлэл худалдан авах, гадна талбайг тохижуулах санхүүжилтийн асуудлыг гадаадын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нээлтийн үйл ажиллагааны үеэр онцлон хэллээ.