Ховд аймагт 2019 оны 10-р сард баруун бүсийн аймгуудын ЕБС-ийн сурагчдын математикийн олимпиад, 2020 оны 4-р сард Улсын физикийн 33-р олимпиадыг зохион байгуулахаар болсон.
Эдгээр томоохон олимпиадуудын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 20-ноос 27-ны өдрүүдэд Ховд суманд МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Улам-Оргих, Математикийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Д.Пүрэвсүрэн,
Сургалтад Ховд аймгийн ЕБС-иудын физикийн 26, математикийн 25 багш хамрагдаж математик, физикийн хичээлийн хамаарал, хүндэвтэр агуулгыг хялбаршуулан заах зэрэг агуулгуудын хүрээнд онолын мэдлэг, арга зүйн чадвараа дээшлүүлсэн байна.
Харин вакум сургалтад суусан 8, 11-р ангийн 64 сурагч математик, физикийн хичээлүүдийн суурь ойлголтууд, олимпиадын бодлогуудыг бодох аргачлалын талаар суралцжээ.