no image
НИЙТ 438 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ
2021-5-20
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 19-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 438 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол илрээгүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.20/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.05.20-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 18 иргэн, тусгаарлан ажиглах байранд 21 иргэн, гэрийн тусгаарлалтад 4, гэрийн ажиглалтад нийт 183 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"