no image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ПОСТ, ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИД АЖИЛЛАНА
2020-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, Сар шинийн өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, 10 заалт бүхий шийдвэрийг гаргалаа. Улсын Онцгой комиссоос 2-р сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2-р сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2-р сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.
Үүний дагуу аймгийн Засаг даргын “Хязгаарлалт тогтоох тухай” захирамжийн нэгдүгээр заалтад өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг хангаж, дээрхи өдрүүдэд харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд ажиллах бүрэлдэхүүнийг томилгоожуулан, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн иргэдийн хүнсний хангамжийн тогтвортой байдал, эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хүнсний захууд, худалдааны төв, дэлгүүр, халуун усны газар, усан спортын төв, спорт заал, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу тогтмол хийлгүүлж, хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлийг Цагдаагийн газар, МХГ, ЗӨСТ-ийн удирдлагад өгөв. Үүнээс гадна хурлаар шашин сүм хийдийн хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх, уул овоо тахих, галын тахилга, ёслол үйлдэх, шинийн нэгний нар харах зэрэг арга хэмжээг зохион байгуулахгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм.