no image
ХОВД СУМЫН 413 ИРГЭНД 39 ТӨРЛИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.
2019-4-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Д.ЭНХБОЛДООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД СУМАНД АЖИЛЛАВ Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого чиглэл, аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, төрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна 2019 онд сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, хэрэгжилтийн явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 11-ний өдөр Ховд суманд ажиллалаа. Ховд сум нь Цагаанбургас, Баруунсалаа, Баянбулаг гэсэн мал аж ахуйн 3 баг, газар тариалангийн Улаанбураа баг, сумын төвийн Дунд-Ус гэсэн 5 багтай, 3629 хүн ам, 770 өрхтэй. Иргэдийн дийлэнх хувь нь мал аж ахуй, газар тариалангийн хосолсон хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2018 онд 180 мянга орчим мал тоолуулж, 969 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 10024,8 тонн ургац хураан авчээ. 2019 онд Ховд суманд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нутгийн удирдлагын ордон шинээр барих, 80 га газрыг хамарсан 1000 метр услалтын систем барих, ЗДТГ-ын суудлын автомашин шинэчлэх, Улаанбураа багийн төвийн барилгын их засвар хийх зэрэг 21 ажил, арга хэмжээг иргэдийнхээ саналд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний үеэр иргэд хөдөлмөрчдийн зүгээс "Авилга хүнд сурталгүй аймаг болох" зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөөх сумын иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмтэй хүргэж байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа. Мөн сумын хэмжээнд тулгамдаж буй хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг хүслээ. Тухайлбал, 160 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 225 хүүхэд амьдарч суралцаж байгаа тул өргөтгөл барьж өгөх, Улаанбураа багийн хүүхдүүдийг СӨБ-д тэгш хамруулах боломжийг нь бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг хүсэлтүүдийг уламжилж байсан юм. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Ховд сумын 413 иргэнд 39 төрлийн төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллажээ.