no image
ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ “СӨРӨГ” ГАРЛАА
2020-8-17
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй 42 настай иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр Жаргалант, Цэцэг суман дахь хяналт, шалгалтын постыг буулгахаар боллоо. Цаашил байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас онцгой анхааруулж байна.