no image
Төрийн дээд одон медаль гардуулав
2021-6-13
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн 200 орчим иргэдийг Монгол төрийн дээд одон медалиар шагнажээ. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 24, цэргийн гавьяаны одонгоор 6, Алтан гадас одонгоор 127, хөдөлмөрийн хүндэт медиалаар 36, Засгийн газрын шагналаар 4, Цэргийн хүндэт медалиар 3 иргэн тус тус шагнагдаж энгэрээ мялаасан юм. Аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, НБХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж, СХДАХ-ийн мэргэжилтэн н.Цэцэнхараацай, аймгийн ИТХ-ын жолооч Д.Тэрбиш нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Мөн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, ХБХ-ийн дарга Б.Баярсүх нар болон нэр бүхий мэргэжилтнүүд Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ. Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож, шагнал авсан иргэдийн хүндтэй шагналыг нь гардуулан өгч, сайн, сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөв.