no image
Аймгийн баяр наадам эхэллээ
2019-7-29
noimage
Цаг үеийн мэдээ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Наадмын эхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүрээний жагсаал болж, үргэлжлүүлэн төрийн далбааг өргөн мандууллаа. Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, хэлсэн үгэндээ "Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнан өвлөж, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Ажилч, хичээнгүй иргэдийн цаг наргүй хөдөлмөрийн үр шимээр Ховд аймаг маань улам улмаар урагшлан дэвжиж байгааг онцлон тэмдэглэе" гээд хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадахын ерөөл өргөлөө.
Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаалаа.