no image
Хоёр аймгийн 10 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав
2025-8-20
noimage

Ховд, Баян-өлгий аймгийн хүүхдүүд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн урилгаар тус аймагт эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Д.Одончимэг, их эмч Х.Жадира болон Баян-Өлгий аймгийн их эмч С.Кунтуган, Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасгийн их эмч П.Айтолхын нарын нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг 08 дугаар сарын 04–08-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажиллаад ирлээ. Энэ үеэр манай аймгийн долоон хүүхэд, Баян-Өлгий аймгийн таван хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр хүүхэд бүрийн сонсголын бэрхшээлийн түвшнийг тодорхойлж, тохирсон сонсголын аппаратыг сонгон тохируулан өгч, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. 

 


Мөн хоёр хүүхдэд дахин нарийвчилсан үзлэг, оношилгоо хийх, цаашид мэс засалд хамруулах шаардлагатайг зөвлөсөн байна. Хүүхдүүд Алтай аймгийн үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын өвтэй танилцах хүрээнд Хему, Канас, Шинсиан газар, Сарны булан зэрэг аялал жуулчлалын бүс нутагт зочиллоо. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээх засах төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуультай танилцжээ. Энэхүү ажлыг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Гадаад харилцааны газрын Гадаад солилцооны хэлтсийн дарга Е.Эрбол, орчуулагч Ц.Баярт, мэргэжилтэн Х.Өркен нарын албаны төлөөлөл санаачлан зохион байгуулсан байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.