no image
ХӨШӨӨТ БАГИЙН НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ХУРАЛДЛАА.
2019-5-20
noimage
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
ХӨШӨӨТ БАГИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ АСУУДЛУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ Аймгийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч дарга Т.Жаргалсайхан тэргүүтэй холбогдох албаныхан, Цэцэг сумын Хөшөөт багийн Иргэдийн нийтийн хурлаас томилогдсон иргэдийн төлөөлөл, Мо Эн Ко ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэг тэргүүтэй ажлын хэсгийнхэн 5-р сарын 20-ны өдөр Хөшөөт багийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуудлаар хуралдлаа. Энэ үеэр Мо Эн Ко ХХК-ийн ажлын хэсгийнхэн “Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх төсөл”, ажлын явцын талаар танилцууллаа. Харин тус багийн иргэдийн төлөөлөл багийн ИНХ-ын 3 удаагийн хуралдаанаас гарсан нүүлгэн шилжүүлэлтийн явцад тулгамдаж буй зарим асуудлуудын талаарх иргэд, оршин суугчдын санал, хүсэлтийг уламжилж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар харилцан зөвшилцсөн юм. Тухайлбал, Хөшөөтийн уурхайн нөлөөлөлд өртөж буй малчдын өвөлжөө, хаваржааны нүүлгэн шилжүүлэлт, хашаагүй айлуудыг хэрхэн хашаажуулах, иргэдэд олгох нөхөн олговрын хэмжээ зэрэг асуудлуудын талаар ярилцлаа. Хурлын төгсгөлд талуудын хариуцах ажил, анхаарах зүйлсийг тодорхойлж, Мо Эн Ко ХХК, Хөшөөт хөгжил сан хамтран “Тэгш хэм” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн хөрөнгийн үнэлгээг Хөшөөт багийн иргэдэд ээлжит ИНХ-аар танилцуулж, багийн иргэдэд олгох нөхөн олговрын хэмжээний талаар талууд дахин хуралдаж, зөвшилцөхөөр шийдвэрлэв.