

Жаргалан баг-Ягаан 80 айлын орон сууцны үүдэнд байрлаж байсан "Шинжилгээний явуулын түр цэг"-ийг өнөөдөр /2021.04.03/ нийтийн эзэмшлийн талбай /ХАС банкны өмнөх талбай/-д шилжүүлсэн. Мөн Шинэ 60 айлын орон сууц, Прогресс сургуулийн орон сууц, Цэргийн хотхоны ойролцоо “Шинжилгээний явуулын түр цэг”-ийг шинээр нэмж байршууллаа.
Аль болох олон иргэдийг шинжилгээнд хамруулахыг зорьж байна. Ингэснээр халдварын тархалтыг богино хугацаанд барьж “НОГООН БҮС”-рүү шилжих болно. Асуудал амаргүй байгаа ч авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байна.
Гагцхүү иргэн таны дэм, дэглэм чухал байгааг хичээнгүйлэн хүсье.
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”