ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 49 ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 27-ООР НЭМЭГДЖЭЭ
![](/api/medias?path=/2021/11/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01.jpg)
2021 оны 11 дүгээр сарын 18-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 133 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 17 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ . Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 27-оор нэмэгдэж нийт 19262 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 1, Дарви сумаас 1, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 1, Мөст сумаас 3, Мянгад сумаас 1, Ховд сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 17 иргэнээс халдвар илэрсэн байна.
![](/api/medias?path=/2021/11/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_03.jpg)
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.19/байдлаар нийт 127 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 70 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 57 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 26 нь 0-18 насны хүүхэд, 3 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-9, хүндэвтэр-73, хөнгөн 45 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 203, сумдад 111 нийт /314/ хүн гэрээр эмчлүүлж байна.
![](/api/medias?path=/2021/11/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_02.jpg)
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 49 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19126 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
![](/api/medias?path=/2021/11/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_04.jpg)
Сүүлийн 24 цагт нийт 476 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 9 нь 1 дүгээр тун, 14 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56198 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52700 хүн буюу 83,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 453 хүн хамрагдаж нийт 10914 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"