no image
ИТХ-ын 2 дугаар хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна
2020-11-28
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Өнөөдөр /2020.11.24/ аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан эхэллээ. COVID-19 цар тахлын халдварын улмаас Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдааны танхимд 15, цахимаар 25 төлөөлөгч оролцож энэ удаагийн хуралдаан 95,16 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэв.
Хуралдааны эхэнд 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдаанд үйлчлэх ажлын албадыг танилцуулж, төлөөлөгчдийн санал авч тусган, баталлаа. Ээлжит 2 дугаар хуралдаанаар: Цахим хуралдааны дэг батлах тухай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн илтгэл Хорооны бүрэлдэхүүн, чиг үүрэг батлах тухай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн илтгэл Аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл Аймгийн 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудын нэмж батлах тухай аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдаан өнөөдөр дуусна.