no image
Энэ хавар ойролцоогоор 1.3 сая эх мал төллөнө
2026-2-25
noimage
Хөдөө аж ахуй

 

Ховд аймгийн 17 сумын 91 багийн 8000 гаруй малчин өрх жилийн эцсийн мал тооллогоор нийт 3.2 сая толгой мал тоолуулсан. Үүнээс энэ хавар ойролцоогоор 1.3 сая эх мал төллөх урьдчилсан тооцоо гарчээ. Зарим суманд төл мал хүлээн авах ажил эхэлсэн байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гуравдугаар сарын 1-нээс эхлэн сумдаас мал төллөлтийн явцын талаарх нэгдсэн мэдээлэл судалгаа авахаар төлөвлөжээ. Одоогоор аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Тухайлбал, Үенч, Алтай, Булган сум 8-21 см, харин Зэрэг, Чандмань, Жаргалант, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Манхан, Ховд суманд 1-4 см орчим цасан бүрхүүлтэй байна.