no image
БШУЯ-наас "ЦАХИМ ХУРАЛ" зохион байгуулав
2021-7-8
noimage
Боловсрол, Эрүүл мэнд

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар болон яамны удирдлагууд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн хагас жилийн биелэлт, явц болон хөрөнгө оруулалтын асуудлаар өнөөдөр /07.08/ цахимаар хуралдлаа.

Энэ үеэр аймаг, нийслэлийн Засаг дарга нар, салбар байгууллагын удирдлагууд орон нутагт хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын явц болон тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө. Аймаг, нийслэлийн удирдлагууд цэцэрлэг, сургуулийн урсгал засварын ажлыг хэрхэх талаар асууж байв. Энэ асуудалд Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс урсгал засварын үйлчилгээг хийхтэй холбоотойгоор Сангийн яаманд саналаа уламжилна, гэхдээ тухайн аймаг, сум дотоод нөөц бололцоогоор санхүүжилтээ гаргаж шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв. Мөн ирэх намар “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор аймаг, сумын сургуулиудын гал тогоо, мэргэжлийн хоол зүйчдийг ажиллуулах асуудлаар санал солилцлоо.