
Зөвлөгөөнд оролцож буй ардын авьяастнууд: “Монголчуудын, олон угсаатны соёлын дархлааг ойлгож, урлагийн сайн сайхныг мэдрүүлж ойлгуулсны дараа өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа, сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй” гэсэн саналыг илэрхийлж, соёлын биет бус өв тээгчийг анхаарч, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаад баяртай байгаа тухай хэлж байлаа.
