no image
Шиньжяны Үжячюй хотын дарга Ян Гуоюн Ховд аймагт ажиллаж байна
2025-8-19
noimage

БНХАУ-ын ШУӨЗОрны Үжячюй хотын дарга Ян Гуоюн тэргүүнтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа албаны бусад төлөөллийн хамтаар дээрх бүрэлдэхүүнийг өнөөдөр /2025.07.29/ хүлээн авч уулзав.



Уулзалтаар: Хоёр аймгийн уламжлалт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Шиньжяны Үжячюй хотын дарга Ян Гуоюн тэргүүнтэй албаны төлөөлөл энэ удаад Булган сум-Байтаг боомтыг холбох 95 км авто замын бүтээн байгуулалт, Улиастай-Байтаг боомтын үйл ажиллагааны талаар голлон санал солилцох зорилготой хүрэлцэн ирснээ тодотголоо. 



Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хийгдэх дээрх асуудлууд шийдэгдсэнээр Ховд аймаг, Үжячюй хотын эдийн засаг, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаа илүү сайжирч шинэ шатанд гарна гэдгийг талууд онцлон тэмдэглэлээ.