
Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 234 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна. Ингэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг заавал авч ирэх ёстой. Мөн шалгалтын цагаас хоцорвол дараагийн ээлжид оруулахгүй болохыг шалгалтын комисс анхааруулж байна.