no image
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ЦАГ ҮЕИЙН ЗАРИМ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2020-6-17
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Энэ сарын 24-ний өдөр болох УИХ-ын сонгуулийг онцгой нөхцөл байдлын үед зохион байгуулах тул халдвар хамгааллыг сайтар сахих шаардлагатай гэж үзэж СЕХ-ноос холбогдох журмыг гаргасан байна. Үүний дагуу сонгуулийн үеэр аймгийн Онцгой комисс болон эрүүл мэндийн байгууллагуудаас томилогдон ажиллах хүний нөөцийн асуудлыг хэрхэх талаар өнөөдрийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн байна. Үүнтэй холбогдуулан УОК-оос Булган суман дахь Булган боомтод ХӨСҮТ, МХЕГ, ОБГ-ын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийг томилон ажиллуулсан байна. Өнөөдрийн хурлаар тус ажлын хэсгийнхний боомтын үйл ажиллагаа, халдвар хамгаалал, мэргэжлийн байгууллагаас гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын ажлын тайлан мэдээлэл, зөвлөмжийг сонсож, аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав зарим албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Тус ажлын хэсгийнхэн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна гэж үзэж, цаашид төмрийн хүдрийн экспортыг үргэлжлүүлэх боломжтой болохыг энэ үеэр онцоллоо. Тиймээс онцгой комиссын хурлаар эхний ээлжинд хилийн боомт дээр төвлөрсөн 12 мянган тонн хүдрийг хилээр гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.