
Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэг аймагтаа хамгийн олон хүүхэдтэй томоохон цэцэрлэг болно

Тус цэцэрлэгийн барилгыг “Турлиахт” ХХК Улсын төсвийн 1 тэрбум 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэж байгаа. 2020 онд барилгын ажлын 80 орчим хувийг хийж гүйцэтгэсэн. Энэ оны 08 дугаар сарын 25-30-ны хооронд ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна. Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материал татан авах ажил удааширч 45 хоног ажил нь зогсчээ. Одоо шаардлагатай бүх материалаа татан авсан. Бүх анги танхимын хаалга суурилуулах, дотоод засал гаднах орчны тохижилтын ажил үлдлээ. Үүнийг 21 хоногийн хугацаанд хийж дуусган хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж барилгын ерөнхий инженер Л.Батхишиг хэллээ.
