
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, аймгийн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 80 орчим хүн оролцов. Сургалтаар Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын тэнцвэрт байдлыг хангах үүрэг бүхий “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг нарийвчлан танилцуулж, тухайн хуулийг дагаж мөрдөхөд анхаарах зарим асуудлын талаар хэлэлцсэн юм.
