
Монгол Улсын Засгийн газрын 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг "Соёлын хэлтэс"-ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулан ажиллаж байна. Цаашид бүтэц, орон тоог нь нэмэгдүүлж 2022 оны 01 дүгээр сараас эхлэн Соёл урлагийн газар болгон өргөжүүлэн ажиллахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

