no image
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцлоо.
2019-3-7
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр манай аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Ховд аймгийнхаа 80000 гаруй ард иргэдийн эрүүл энхийн төлөө 1244 эмч, эмнэлэгийн ажилтнууд нойр хоолоо хасан, цаг наргүй ажиллаж байна. Хамгийн чухал салбарт ажиллаж буй энэ хамт олон 2019 онд “ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА"-"ЭХ, ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” уриа дэвшүүлжээ. Сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй дээгүүр үзүүлэлттэй байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, сахин хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах нь эн тэргүүний зорилт байх учиртай. Сургалт зөвлөгөөний нээлтэд оролцож дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд харилцаа хандлага, ажлын сахилга хариуцлагаа сайжруулж иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэн амжилттай ажиллахыг уриаллаа. Энэ онд манай аймгийн Эрүүл мэндийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,6 тэрбум, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 657,2 сая төгрөгийн ажил хийгдэнэ.