no image
Албан хаагчид “Жендэрийн ахисан түвшний сургалт”-д хамрагдлаа
2025-6-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын хүн амын сантай хамтран “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд “Менторшип хөтөлбөр”-ийг 21 аймаг, 6 дүүрэгт энэ оныг дуустал хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын удирдлага, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд “Жендэрийн ахисан түвшний сургалт”-д хамрагдлаа. 

May be an image of 2 people and suit

Сургалтын чиглүүлэгчээр ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, үндэсний сургагч багш Я.Төгөлдөр ажиллаж, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт сэдвээр алба хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ. 

May be an image of 1 person and text

Үр дүнд нь ажлын байран дахь жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт хийх ур чадварыг алба хаагчид эзэмших давуу талтай. Энэхүү сургалтыг төрийн алба хаагчдад энэ сарын 9-13-ны хооронд тодорхой хуваарийн дагуу орохоор төлөвлөжээ.

May be an image of 4 people

 

May be an image of 2 people and newsroom

 

May be an image of 14 people, people studying, table and text