no image
Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хуралдав
2026-4-17
noimage
Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Энэ нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10, 15 дугаар зүйл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/190, А/280 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангах зорилготой. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, ял шийтгүүлсэн албадлагын арга хэмжээ авагдсан гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч М.Баяртаар ахлуулан зохион байгуулж, хорооны 14 байгууллагын гишүүд оролцов. Хурлын үеэр 2025 оны ажлын тайланг танилцуулж, 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Мөн насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч хоёр хүүхдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцов.