
Мөн эмнэлэгийн барилгыг төвлөрсөн халаалтад холбосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн сантехникийн хэрэгслийг солих ажлын төсвийг яаралтай гаргаж өгөх хүсэлтээ уламжиллаа.
Үүнээс гадна тус эмнэлэг 2019 онд 42 сая төгрөгийн эмийг эмчилгээнд хэрэглэж, өр төлбөртэй гарсан тул сумдын хүн амын тооноос шалтгаалан эмийн эргэлтийн сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг хэлж байсан юм.
