no image
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2025-6-5
noimage

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

May be an image of 8 people, crowd and text

Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч ААН, байгууллагуудад Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хуулиуд тэдгээрийг дагаж гарсан дүрэм журмыг сурталчлах, үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тус сургалтад 88 аж ахуйн нэгжийн 133 ажилтан хамрагдаж мэдээлэл авлаа. 

May be an image of 1 person and text

Энэ үеэр ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д. Баасандорж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээний талаар, Үйлдвэрийн осол, хурц хордлого судлан бүртгэх, Засгийн газрын 269 дүгээр тогтоолын талаар ААН-үүдэд мэдээлэл өглөө. Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын техник хяналтын улсын байцаагч Ш. Даваадорж Барилгын чанар, аюулгүй байдлын талаар ААН, компаниудад зөвлөмж мэдээлэл хүргүүлэв.

May be an image of 4 people, people studying and text that says 'ХАБЭ'

Энэхүү сургалт нь сүүлийн жилүүдийн судалгаа баримт болон бодит кэйс дээр тулгуурлан холбогдох төрийн байгууллагууд, ААН-үүдийг хамруулан хэлэлцүүлэг өрнүүлж нээлттэй санал солилцсоноороо онцлог байлаа.

May be an image of 6 people and people studying
 

May be an image of 12 people, dais and text


May be an image of one or more people and people studying